Лейстер Сити хүснэгтийг тэргүүлж эхэллээ

2015-12-15 13:30:51

 

Английн премьерлигийн 16 дугаар тойргийн тоглолтын хүрээнд Лейстер Сити талбай дээрээ энэ улиралд амжилт муутай яваа Челсиг хүлээн авч, 2:1-ээр хожлоо. Ингэснээр Лейстер Ситигийн “Үнэгнүүд” хүснэгтийн тэргүүн байраа эргүүлэн авч байна. Тэд 16 тойргийн дараах байдлаар 35 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа юм. Харин Челси 16 тойрогт 16 оноо цуглуулж, 15 оноо авснаар хүснэгтийн 16 дугаар байранд “хомоол хамж” явна. Тоглолтод Лейстэр Ситигийн Жэйми Варди ээлжит гоолоо оруулсан. Мөн Риад Махрез нэгийг нэмэрлэжээ. 

 

 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас