ОХУ-д сэтгэцийн эмнэлэг шатжээ

2015-12-15 13:12:00

 

Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын өмнөд хэсгийн Воронеш хотын ойролцоох Алферовка тосгоны сэтгэцийн эмнэлэгт гал гарсан хэрэг гарчээ.

 

Тус сэтгэцийн эмнэлгийн байр модоор баригдсан тул богино хугацаанд гал авалцаж 23 хүний амь эрсэдсэн байна. Түүнчлэн 20 гаруй хүн угаартаж, түлэгдсэн байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

 

Сэтгэцийн эмнэлэгт 70 гаруй хүн эмчлүүлж байсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хэвтрийн хүмүүс байсан гэж албаныхан мэдээллээ.

 

Б.Амараа

 

 


Нүүр хуудас