Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна

2015-12-15 12:25:40

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуулийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж байна. Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж  “Хэлэлцүүлгийн явцад хувь хүнтэй холбоотой асуудал сөхөгдөж магадгүй. Тиймээс хуралдааныг хаалттай хэлэлцүүлье”  гэсэн горимын санал гаргалаа.

 

Уг саналаар санал хураалт явуулахад Хуульзүйн байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авсангүй. Тиймээс хуралдаан нээлттэй үргэлжилж байна.

 

Тус байнгын хороонд харьяалагдах МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байгаа юм.

Eagle.mn

 


Нүүр хуудас