Вольксваген машины борлуулалт хасах үзүүлэлттэй гарлаа

2015-12-15 12:21:00

 

Германы автомашин үйлдвэрлэгч Вольксваген концерны борлуулалт өнгөрсөн онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарлаа. Тус концерны удирдагч Мюллер вольксваген маркийн автомашины борлуулалт өнгөрсөн онтой харьцуулахад 4.5 хувиар буурсан гээд тус концерн уг хүндрэлийг даван туулах үедээ явж байна гэжэ.

 

Тухайлбал, Вольксваген загварын машины худалдаа ОХУ-ын зах зээлд хасах 36.7 хувь, Бразилд 36.5 хувь, Хятадад 3.6 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин Герман тус машины худалдаа 4.2 хувиар өссөн байна.

 

Үүний зэрэгцээ Вольксвагены  дизель хөдөлгүүртэй автомашинууд  өнгөрсөн есдүгээр сард хүлэмжийн хий ялгаруулах шалгалтанд тэнцээгүй учир 11 сая машиныг зах зээлээс эргүүлэн татахад хүрээд байгаа юм.

 

Харин Вольксваген загварын машины борлуулалт буурсан нь тус концерны охин компани болох Порше, Ауди, Сиат, Шкода зэрэг эерэгээр нөлөөлжээ.  

 

Б.Амараа 


Нүүр хуудас