Жулиан Ассанжийг Шведийн тал байцаана

2015-12-15 11:36:01

 

“Wikileaks” вэб сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг Шведийн тал хүчингийн хэрэгт буруутган байцаахаар боллоо. Тэрээр сүүлийн гурван жил Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яамны байранд амьдарч байсан юм.

 

Шведийн тал Ассанжийг хүчирхийллийг хэрэгт буруутган тус улсад шилжүүлж өгөхийг Эквадор улсаас удаан хугацааны турш шаардаж байсан билээ. Харин хоёр тал хагас жилийн турш хэлэлцээр хийсний үр дүнд Ассанжийг Шведэд байцаахаар болжээ.

 

“Wikileaks” 2010 онд АНУ төрийн департмент, тагнуулын албатай холбоотой олон зуун нууц материал дэлгэсний дараа АНУ Ассанжийг улсын тагнуулын нууц баримт дэлгэсэн хэрэгт буруутгасан. Энэ хэргийн дараахан тэрээр хүчингийн хэрэгт татагдсан юм.  

 

Гэвч Шведийн тал түүнийг АНУ-д хүлээлгэн өгөх вий гэхээс Ассанж ихээхэн болгоомжилж байгаа аж.

 

Б.Амараа 


Нүүр хуудас