МАН чуулган, байнгын хорооны хуралдаанд суухгүй

2015-12-15 10:23:09

 

УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн хуульд сонгогчдын саналыг гараар тоолж баталгаажуулах заалт нэмж тусгахыг эрх баригчдаас шаардаж байгаа. Тиймээс өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан 10 гаруй асуудалд бүгдэд нь ажлын тав хоногийн завсарлага авсан.

 

Завсарлагааны хугацаа түрүүчээсээ дуусгавар болж байгаа ч тэд энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдлээ. Учир нь, УИХ дахь АН-ын бүлэг Сонгуулийн хуулийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Тэгвэл сөрөг хүчин өөрсдийн байр сууринаасаа ухрахгүй, саналыг гараар дахин тоолж баталгаажуулахыг шаардаж, ийн “бойкот” зарлаад байгаа юм.   

 

Eagle.mn


Нүүр хуудас