Конор Макгрегор ердөө 13 секундэд нам цохилоо

2015-12-14 12:01:00

 

“UFC-193”-ын хүрээнд удаан хүлээгдсэн Конор Макгрегор болон Жозе Альдо нарын тулаан боллоо. UFC-ийн өдөн жин буюу хөнгөн жингийн аварга Бразил тамирчин Жозе Альдо мэргэжлийн карьертээ 20 тулаан хийж, нэг ч ялагдаагүй амжилттай явж байсан. Харин Ирландын Конор Макгрегор түүний аваргын бүсийг булааж авахын төлөө тулалдсан юм. Улмаар тулаан эхлэхэд ердөө 13 секундын дотор Ирланд тамирчин Конор Макгрегор өрсөлдөгчөө нам цохиж унагаалаа. Ингэснээр Конор Макгрегор өдөн жингийн шинэ аварга боллоо. Хоёр тамирчны тулаан өмнө хоёр ч удаа зарлагдсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсоор байсан юм. 

 

Л.Дэлгэр

 

 

 

 


Нүүр хуудас