Манчестер Юнайтед дахин хожигдол хүлээлээ

2015-12-14 11:30:51

 

Английн премьерлигийн 16 дугаар тойргийн хүрээнд Манчестер Юнайтед клуб ээлжит хожигдлоо хүлээлээ. Тэд энэ удаад Борнмоут клубын талбайд зочилж, 2:1-ээр хожигдсон байна. Эзэн багийн гоолуудыг Жуниор Сатистас, Жошуа Кинг нар 2 болон 52 дахь минутад хийжээ. Харин “Улаан чөтгөр”-үүдээс Марон Феллаини 28 дахь минутад нэг гоол хийсэн байна. Манчестер Юнайтед ийнхүү бүх тэмцээний оролцуулаад сүүлийн хоёр тоглолтод дараалан хожигдоод байна. Харин доод лигээс гарч ирсэн “шинэ цэрэг” Борнмоут сүүлийн хоёр тоглолтдоо Челси болон Манчестер Юнайтедыг дараалан буулгаж авлаа.

 

Л.Дэлгэр

 

 


Нүүр хуудас