“Цөмөөхэй” балет тоглогдож эхэллээ

2015-12-13 12:48:00

 

Нийслэлийн ЗДТГ, “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балет өгчигдрөөс УДБЭТ-ын тайзнаа тавигдаж эхэллээ.

 

Дэлхийн 5 тивийн улсад тоглогддог энэхүү бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар манай улс өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглож байгаа билээ. Өнгөрсөн онд тус балетын тайз, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон.

 

Харин энэ жил таван Клара охиныг шалгаруулан, 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээж байгаа аж. Мөн энэ жилийн онцлог нь хурганы дүрийг шинээр нэмж, цас оруулж байгаа юм. Тоглолт энэ сарын 13, 19, 20, 26, 27-нд тоглогдох болно.

Д.Сугармаа

 


Нүүр хуудас