Монгол Улсын баг аман хүзүүдлээ

2015-12-13 11:35:00

 

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

 

 Тус тэмцээнээс манай баг тамирчид багийн дүнгээрээ дэд байранд шалгарсан байна. Олон улсын хэмжээний мастер П.Орхон 58 кг-ийн жинд аварга болжээ. Мөн 53 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, 63 кг-ийн жинд гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг нар мөнгөн медаль тус тус хүртсэн байна. Харин 58 кг-ийн төрөлд олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг, Б.Шоовдор нар хүрэл медалийн тавцанд зогссон юм.

 

Д.Сугармаа


Нүүр хуудас