Ипотекийн зээлийг зогсоохоор болсноо Банкны холбоо мэдэгджээ

2015-12-11 11:26:11

 

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцсэн. Ингээд дээрх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзээд буй. Уг асуудлаас үүдэн арилжааны банкны удирдлагууд хуралдаж орон сууцны 8 хувийн зээлийг түр зогсоосон юм.

 

Энэ талаар Монголын банкны холбооны дарга О.Орхон "Монголын арилжааны банкуудад энэ бол маш халгаатай асуудал боллоо. Орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болж байгаа учир иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна. Зээлтэй иргэдийн хувьд өмнөх хуулиараа явах учир ямар нэг эрсдэл үүсэхгүй. Харин хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд хүнд байдал бий болж байна. Ямар ч байсан бид энэ асуудлыг холбогдох бүх шатанд нь хөөцөлдөж, хэлэлцүүлэх болно. Хэрвээ ирэх долоо хоногт УИХ-аар хүлээж аваад батлачихвал зээл хэвийн явагдаж эхэлнэ” гэжээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас