Улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмждэг вэ

2015-12-11 09:08:00

 

Аливаа улсын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Тийм ч учраас дэлхийн хамгийн том эдийн засгууд хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын төлөө хууль эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтаараа өрсөлддөг. Манай улс ч бас нэг үеэ бодвол гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр дорвитой алхам хийж, хууль, эрх зүйн орчноо сайжруулах болсон. Тэгвэл бусад улс орон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн татдаг вэ.

 

Энэ талаар Монголбанкнаас саяхан гаргасан “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын зохистой бодлого” судалгааны тайлангаас эш татан хүргэж байна.

 

 

Тус улсын экспортын 94 хувийг аж үйлдвэрийн, боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг. 2013 онд БНХАУ-д орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 124 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ АНУ-ын дараа жагсах болсон юм. Тус улс 1978 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль, дүрмийг баталж эхэлсэн. Тухайлбал, БНХАУ-ын гадаадын бүрэн эзэмшилтэй аж ахуйн нэгжийн тухай хууль, Хятад, гадаадын хамтарсан аж ахуйн нэгжийн тухай хууль, Хятадын гадаадын хамтын үйлдвэрийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй аж үйлдвэрийн тухай толь зэрэг бичиг баримтууд байдаг аж. Гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулан экспортыг дэмжих, технологийг хөгжүүлэх нь тус улсын хөрөнгө оруулалт татах бодлогын гол зорилтууд болдог байна. Үндэсний аюулгүй байдал, нийтийн сонирхолд хор хөнөөлтэй зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглодог.

 

 

Манай хойд хөршид гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр босготой. Анх 2008 онд Стратегийн салбарын тухай хуулийг баталсан. Ингэснээр Засгийн газрын салбарууд дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын хяналтын Засгийн газрын комисс нь ОХУ-ын Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгаалдаг байна. Сүүлийн жилүүдэд тус улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурах болсон. 2014 оны байдлаар тус улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 19 тэрбум ам.долларт хүрч, 70 хувиар буурсан байна. Түүнчлэн 2014 онд ОХУ-аас гарах капиталын урсгал 150 тэрбум ам.долларт хүрчээ. Ер нь тус улс дахь Гадаадын шууд хөрөнгө оруулалтын статистик өндөр хэлбэлзэлтэй байдаг аж.

 

 

Казахстан улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш зах зээлийн эдийн засгийг бий болгох олон чухал алхмуудыг хийж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах үр дүнтэй алхмуудыг авч хэрэгжүүлсэн байдаг. 2014 оны байдлаар Казахстан дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 211.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүнээс 129.3 тэрбум ам.доллар нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байжээ.  Тус улсад орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь газрын тос, байгалийн хийн салбарт хийгдсэн байна. Гэхдээ 2003 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Иргэний хууль, Албан татварын тухай хууль, Гаалийн тухай болон Валютын хяналтын тухай хуулиуд гадаадын хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээнд саад тотгор болдог байна. Тус улсын Засгийн газар уул уурхай, төмөр зам, цахилгаан тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, барилга, төмөрлөгийн үйлдвэрлэл, эрчим хүч, нар салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг дэмждэг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ 20 сая ам.доллараас дээш байвал орлогын албан татварыг 30 хувиас 20 хувь, нэмүү өртгийн албан татварыг 16 хувиас 12 хувь болгож бууруулдаг байна. Банк, даатгалын салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Казахстанд ажиллахыг хуулиар хязгаарладаг.

 

 

Тус улсын Засгийн газар хөдөө аж ахуй, барилгын тоног төхөөрөмж, химийн бодист, петрохимийн үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бараа, эрчим хүч, уул уурхай, хүнсний үйлдвэрлэлийн сав баглаа боодлын салбарын хөрөнгө оруулалт татварын урамшуулал санал болгодог. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтад хэд хэдэн албан ёсны нэмэлт хязгаар байдаг аж. Тухайлбал, агаарын тээвэр, төмөр зам, эрчим хүч, холын зайн цахилгаан холбооны сүлжээ болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой бусад салбарт гадаадын эзэмшил болон хяналтыг хориглодог. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг 30 хувиар хязгаарладаг байна.

 

Хэдийгээр Узбекистан улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад хүчин чармайлт гаргасан ч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь эрс буурсан байна. 

 

 

Чили улс 1974 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа баталсан. Уг хуулийн дагуу хөрөнгө оруулагчидтай Хоёр талд хөрөнгө оруулалт болон Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж эхэлсэн. Улмаар 1990 он гэхэд Чили чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулалтаараа олн улсын тавцанд тэргүүлэх хандлагатай болсон байна. 1991 онд Вашингтоны конвецид нэгдсэн бөгөөд энэхүү конвенцоос хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төвсийг байгуулжээ. Энэ үеэс Чили улстай Хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар 51 улстай хэлэлцээрийн ширээний ард сууж, 49 улстай гэрээ байгуулсан байна. 2010 оны байдлаар 36 оронтой байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөрө мөрдөгдөж байгаа аж. 

 

Л.Энхдэлгэр


Нүүр хуудас