581 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлжээ

2015-12-10 16:19:55

 

Монголбанк орон сууцны зээлийн статистик мэдээг гаргажээ. Энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 837.8 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт өнгөрсөн хугацаанд ирсэн байна.

 

Одоогийн байдлаар үүнээс банкууд 19,413 зээлдэгчийн нийт 581 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

 

Харин орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 41,055 иргэнд 2.2 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн аж.

 

Eagle.mn


Нүүр хуудас