Монгол найруулагчийн бүтээл олон улсын шагнал хүртлээ

2015-12-10 13:18:00

 

Испанийн Каталон  мужийн Таррагона хотод энэ сарын 2-7-нд “REC” олон улсын кино наадам болж өнгөрлөө. Уг кино наадмаас монгол  найруулагч Б.Үйсэнмаа “Битгий над руу ингэж ширт” киногоороо онцлох бүтээлийн шагнал хүртжээ.

 

Уг наадам нь 15 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн наадмыг 3500 гаруй үзэгч үзсэн байна. Найруулагч Б.Үйсэнмаа энэ бүтээлээрээ  Мюнхений кино наадмаас шилдэг дебют киноны төрөлд  шагнал хүртэж байжээ. “Битгий над руу ингэж ширт” киноны хоёр соёлын дундаас өөрийгөө хайж буй бүсгүйн дүрд Б.Үйсэнмаа өөрөө тоглож, киногоо найруулсан аж.

 

Тэрээр 1984 оноос гэрийнхэнтэй Германд амьдарч, Мюнхений кино телевизийн  дээд сургууль төгсчээ. 2007-2011 онуудад дээрх киноноос гадна гурван кинон дээр ажиллаж байсан байна.  

 

Eagle.mn


Нүүр хуудас