Г.Ариунбаатар Буриадын Улсын Төрийн шагнал хүртлээ

2015-12-09 14:50:42

 

Өнгөрсөн 11 дүгээр сард Буриадын Засгийн газар өндөр амжилт гаргасан хүмүүст төрийн шагнал гардуулж байх тухай хууль баталсан байна. Энэхүү хуулийн хүрээнд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд МУГЖ, дуучин Г.Ариунбаатар, түүний багш Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин нарт ОХУ-ын Буриад улсын төрийн шагнал хүртээжээ.

 

Буриад Улсын Дуурийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатарыг дуурийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлснийг нь ийнхүү үнэлэн шагнасан байна.

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд бие даасан хоёр дахь тоглолт "Монгол сонгодог"-оо ард түмэндээ толилуулахаар эх орондоо ирээд байгаа юм.

 

Eagle.mn


Нүүр хуудас