Манчестер Юнайтед Аваргуудын лигээс мултарлаа

2015-12-09 10:50:38

 

Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд Монголын цагаар урд шөнө болж, Английн Манчестер Юнайтед Германд хожигдол хүлээлээ. Ингэснээр Юнайтед аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарч чадсангүй. Волсфбүргийн талбайд зочлон тоглоход эхний гоолыг Юнайтедын Антонио Мартиал хийсэн. Гэвч удалгүй хариу хоёр гоол алдсан. Тоглолтын эхний үеийн төгсгөлд Жеси Лингард нэг гоол оруулсан ч отон тоглолт гэж үзсэнээр тооцоогүй юм. Харин хоёрдугаар үеийн төгсгөлд Юнайтедынхан тооны харьцааг тэнцүүлсэн ч мөн л хариу гоолыг богино хугацаанд алдсанаар 3:2-оор хожигдлоо. Юнайтедын орсон хэсэгт ПСВ Эндховен клуб талбай дээрээ ЦСКА Москваг 2:1-ээр хожсон. Ингэснээр тэд 10 оноотой болж, хэсгээс хоёроор гарч байна. Харин Волфсбүрг хэсгийн зургаан тоглолтдоо 12 оноо цуглуулснаар хэсгээсээ нэгээр шалгарлаа. 

 

Тоглолтын дараа Юнайтедын менежер Луй Ван Гаал “Би өөрийгөө өмөөрөхгүй. Маш харамсалтай байна. Бид хожихын тулд хийж болох бүхнийг хийсэн” гэжээ.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас