Турк 9 тэрбум долларын алдагдал хүлээнэ

2015-12-08 09:42:56

 

Турк Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг буудаж унагасантай холбоотойгоор ОХУ тус улстай байгуулсан визгүй зорчих гэрээг цуцалсан. Түүнчлэн Ерөнхийлөгч В.Путин Турк улсад эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлигт гарын үсэг зурсан бөгөөд Туркээс импортлохыг хориглосон барааны жагсаалтыг гаргаад байна.

 

Тэгвэл ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээ авснаар Турк улс 9 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж Ерөнхий сайдын орлогч Мехмед Симсек Туркийн NTV телевизэд ярилцлага өгөхдөө онцолжээ.

 

Оросын хүнсний импортын хориг л гэхэд Туркийн эдийн засаг 4 тэрбум долларын алдагдал учруулах гэнэ. Түүнчлэн Турк улс байгалийн хийн хангамжийн хувьд Оросоос тун их хамааралтай байгааг Мехмед Симсек ярилцлагадаа дурьджээ.

 

Мөн тэрээр “Хэрэв Орос бүх холбоогоо тасалвал Турк ДНБ-ий 0.3-0.4 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал хүлээнэ” гэсэн байна.

 

Б.Саруул 


Нүүр хуудас