“Мартагдашгүй” дахин тоглогдоно

2015-12-06 16:42:34

 

Монголын рок поп урлагийн шилдэг 5 хамтлагийн "Мартагдашгүй" тоглолт өнгөрсөн аравдугаар  сарын 9-ны өдөр амжилттай болсон билээ.

 

Тэгвэл “Мартагдашгүй” төсөл хүрээгээ улам тэлж "Сүнс", "Номин талст", "Салхи", "Guys", “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг нэгэн үеийн шилдэг 7 хамтлагийн бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18-ны өдөр дахин тоглогдох гэж байна.

 

Харин энэ удаагийн тоглолтод “Камертон” хамтлаг оролцохгүй тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгджээ.

 

 

Тус тоглолтыг дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглох байгаа аж.

 

Энэхүү “VIP” тоглолтонд 7 хамтлагийн залуус өөр өөрсдийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж, бүжиглэн нэгэн үдшийг өнгөрүүлэх юм байна.

Д. Сугармаа

 


Нүүр хуудас