Ким Кардашян хүүтэй болжээ

2015-12-06 14:45:00
 

Дэлхийн хамгийн алдартай рэппер Канье Уэстийн гэргий Ким Кардашян нярайлжээ. Тэрээр өчигдөр төрж, хүүтэй болсон байна.

 

Түүнийг Зул сарын баярын дараа хүүхдээ төрүүлнэ гэж мэдээлж байсан ч Ким Кардашян төлөвлөж байснаасаа хэдэн долоо хоногийн төрлөө. Алдартай одод одоогоор хүүхэддээ нэр өгөөгүй байгаа гэж Америкийн сайтууд мэдээлж байна.

 

Өмнө нь Ким ба Канье нарын Норт охин нь ч бас төрөх ёстой хугацаанаасаа нэг сарын өмнө хорвоод мэндэлж байжээ.  

Д. Сугармаа

 


Нүүр хуудас