А.Баярцэцэг шилдэг 16 оролцогчийн нэг боллоо

2015-12-06 11:51:14

 

Австрийн Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болж, титмийн эзнээр Филиппиний мисс Анжелиа Онг шалгарлаа.

 

Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдснөөс Монгол Улсаа төлөөлөн А.Баярцэцэг амжилттай оролцож, ТОП-16 ялагчийн нэг болжээ.

 

 

Түүний хувьд явцын шалгаруулалтад амжилттай оролцож байсан бөгөөд авьяасын төрөлд шилдэг 12-т багтаж, Ази тивийн гоо бүсгүйчүүдээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай” холбоотой сэдвээр илтгэл тавьж, гурван алт, нэг хүрэл медалийг цуглуулсан юм. Мөн Монголынхоо тухай танилцуулсан видео 160 мянган хандалтыг авч бусдыгаа тэргүүлсэн билээ.

 

Эцсийн шатны шалгаруулалтын ТОП 16-д Унгар, АНУ, Украин, Австрали, Чех, Бразил, МОНГОЛ, Филиппин, Маврикий, Шотланд, Австри, Чели, Колумб, Венесуэл, Франц, Гуам улсын миссүүд багтсан байна. Эдгээр улсуудаас шилдэг наймд АНУ, Австрали, Бразил, Филиппин, Австри, Чили, Колумб, Венесуэлийн миссүүд шалгаран үлджээ.

Д.Сугармаа


Нүүр хуудас