Калифорния мужид ноцтой гэмт хэрэг гарлаа

2015-12-03 10:09:03

 

АНУ-ын Калифорния мужийн Сан Бернардино хотод зэвсэглэсэн этгээд олон нийтийн газар гал нээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, тус хотын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах төвд зэвсэгтэй гурван хүн дайран орж 14 хүнийг буудан хороон, 17 хүнийг шархдуулсан байна.

 

Гэрчүүдийн хэлснээр, халдлага үйлдэгчид гал нээж эхлэхэд зарим хүмүүс өрөөгөө дотроосоо түгжин нуугдаж байсан гэжээ. BBC агентлагийн мэдээлснээр, халдлага үйлдэгчид хар өнгийн SUV машинд суун зугтсан бөгөөд цагдаа нар дөрвөн цагийн дараа уг автомашиныг олж, буудалцсан байна.

 

 

Энэ үеэр нэг гэмт этгээд алагдаж, цагдаагийн нэг ажилтан шархадсан тухай Сан Бернардино хотын цагдаагийн дарга мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар гурав дахь этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.

 

Уг хэрэг террорист халдлага байсан эсэх нь тодорхойгүй байна гэж Холбооны мөрдөх товчоо мэдэгджээ.

 

Б.Саруул 


Нүүр хуудас