Хүүхэдтэй болохын тулд жингээ хасах зорилго тавьжээ

2015-12-02 15:10:21

 

Хятадад амьдардаг Лин Ю, Дэн Ян нар бол 30 нас шүргэж яваа залуу хосууд юм. Гэвч тэд олон жил жингийн илүүдэлтэй явсны улмаас эрүүл мэндийн асуудалтай тулгарч эхэлсэн байна. Түүнчлэн энэ байдлаасаа ичсэн хосууд ихэнх цагаа гэртээ өнгөрөөдөг бөгөөд хувцас болон хоол хүнсээ байнга онлайнаар захиалж авдаг болсон тухайгаа Хятадын Ардын өдөр тутмын сонинд ярьжээ.

 

 

Үйлдвэрт ажилладаг Лин Ю болон сувилагчаар ажилладаг түүний эхнэр Дэн Ян нар жирийн хүмүүсээс гурав дахин их жинтэй аж.

Ийм амьдралын хэмнэлээс залхсан хосууд хүүхэдтэй болохыг хүсч эмчид хандтал жингээ хасахыг зөвлөсөн байна. Эмч нарын хэлж буйгаар хосууд нийтдээ 390 кг жинтэй бөгөөд хэвийн хэмжээнд хүртэл жингээ хасч чадвал эрүүл хүүхэдтэй болох боломжтой гэжээ. Тэд одоо  Чанчүнь хотод тусгай эмчилгээ хийлгэж байгаа аж.

Б.Саруул

 

 

 

 


Нүүр хуудас