“Ромео Жульетта” үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа

2015-12-02 11:03:41

Зууны түүхэнд үнэнч хайрын бэлгэдэл болж, мөнхөрсөн алдарт “Ромео Жульетта” жүжиг өнгөрсөн аравдугаар сард үзэгчтэйгээ уулзсан билээ. Тэгвэл Улсын драмын эрдмийн театрын хамт олон шинэ жилийнхээ үзвэрийг үзэгчдийн хүсэлтээр дахин “Ромео Жульетта”-гаар тайзнаа амилуулахаар болжээ.

 

Тодруулбал, эл жүжгийг энэ сарын 17-18-ны өдрүүдэд 18.00 цаг, 19-20-ны өдрүүдэд 17.00 цагаас ердөө дөрвөн удаа тоглохоор болсон байна.

 

Уг жүжгийг УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар орчин цагийн хэв маягт шингээн найруулан тавьсан бөгөөд гол дүр дурлалт хархүү Ромеогийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр тоглож байгаа бол түүний хайртай бүсгүй  Жульеттад  О.Дөлгөөн, өрлөг эхэд жүжигчин Ж.Оюундарь, Лоренцо ламтанд С.Болд-Эрдэнэ нар тоглож байгаа юм.

П.Жаргал

 

 

 

 


Нүүр хуудас