28 дахь удаагийн “Гоёл”-ын шилдгүүд

2015-12-01 11:08:19

 

Загварын ертөнцийнхнийг нэгэн дээвэр дор цуглуулдаг “Гоёл-2016” наадам өчигдөр 28 дахь удаагаа Соёлын төв өргөөнд шилдгүүдээ тодрууллаа.

 

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадмын загварын долоо хоног энэ сарын 26-28-нд “Blue Sky”-д явагдсан бол өчигдөр оны шилдэг дизайнер, шилдэг загвар зохион бүтээх товчоо, шилдэг загвар өмсөгчдөө ийнхүү шалгаруулсан юм.

 

Энэ удаагийн наадамд загварын 20 гаруй салон, үйлдвэрүүд оролцож, бүтээлээ өрсөлдүүлсэн бөгөөд Өвөр Монголын дизайнер зочин дизайнераар оролцон үндэсний хэв маягийг шингээн урласан коллекцио дэлгэлээ.

 

Энэ удаагийн “Гоёл-2016” наадмын тайзнаа топ модель Э.Сэлэнгэ О.Уянга О.Пүрэвдулам Х.Бадамгэрэл С.Ариунбилэг, Ч.Ундрах нар залуу моделиудыг өнгөлөн алхсан. Харин энэ удаад топ Э.Одгэрэл, Г.Уранцэцэг, С.Пүрэвсүрэн гээд загварын акулууд тайзнаа гарсангүй.

Ингээд “Гоёл-2016” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

 

 

“Керасис “брэндийн шагнал: загвар өмсөгч Э.Амарзаяа, “Шилмэл загвар” ХХК дизайнер Ж.Цэлмэг

 

“Цезарь” брэндийн шагнал: загвар өмсөгч Б.Баяртогтох, загвар өмсөгч Ганзориг

 

“Гоёл-2016” наадмын Тусгай байрын шагнал: ӨМӨЗО-ны дизайнер Номин, дизайнер Б.Батсүх

 

“Гоёл-2016” наадмын шилдэг make-up artist: “Narumi” студи Аззаяа, Марина

 

“Гоёл-2016” наадмын шилдэг үсчин: “Stylish” салон

 

“Гоёл-2016” наадмын шилдэг залуу дизайнер: “Эртний Монгол хийц” коллекциороо дизайнер О.Уранцэцэг

 

“Гоёл-2016” наадмын гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Оdhan fashion studio”-ын дизайнер Ц.Отгон

 

“Гоёл-2016” наадмын үндэсний хувцасын шилдэг дизайнер: “Mon Couture” урлангийн дизайнер Б.Батзаяа

 

“Гоёл-2016” наадмын Өдөр тутам чөлөөт хувцасны шилдэг дизайнер: “Урбан” жийнс брэндийн дизайнер Бямбасүрэн

 

“Гоёл-2016” наадмын шилдэг уран сэтгэмжит хувцасны дизайнер: СУИС-ийн багш, дизайнер Д.Мягмарбүрэн, Б.Батсүрэн

 

“Гоёл-2016” наадмын шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Говь” компани

 

“Гоёл-2016” наадмын Гранпри шагнал:  “Шилмэл загвар” ХХК дизайнер Д.Өнөболор

 

“Гоёл-2016” наадмын загвар өмсөгчийн дэд байр: Загвар өмсөгч Н.Сайхантамир

 

“Гоёл-2016” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Б.Баяртогтох

“Гоёл-2016” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч: А.Хулан

 

“Гоёл-2015” наадмын Топ модель Х.Уянга тус тус шалгарлаа.

 

А.Зул


Нүүр хуудас