Таисон Фүри боксын хүнд жингийн дэлхийн аварга боллоо

2015-11-29 15:57:00

 

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Владимр Кличко аваргын бүсээ Таисон Фүри гэх шинэ залууд алдлаа. Украины Эрприт Аренад болсон тулаан 11 раунд үргэлжилсний эцэст Владимр Кличко шүүгчдийн оноогоор ялагджээ. Ингэснээр Украины аварга өөрийн 11 жилийн карьертээ анхны ялагдлаа хүлээлээ. Үүнээс сүүлийн есөн жилд нь тэрээр мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга гэх эрхэм хүндтэй цолын эзэн байсан юм. 

 

 

Харин Таисон Фүри мэргэжлийн боксын карьертээ нийт 25 тулаан хийж, 25 ялалт байгуулаад байна. Үүнээс 17-г нь хүнд цохилтоор буулган авч байжээ. Тэрээр одоо 27 ердөө 27 настай, англи тамирчин юм.

 

 

 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас