Манчестер Юнайтед Лейстэртэй тэнцлээ

2015-11-29 13:30:43

 

Английн премьерлигийн 14 дүгээр тойргийн хүрээнд хүснэгтийг тэргүүлэгчид болох Лейстер Сити болон Манчестер Юнайтед клубүүд “Кинг Пауэр” стадионд тоглолоо. Лейстэр Ситигийн довтлогч Жэйми Варди сүүлийн 10 тоглолт дараалан гоолдож, алдарт Рүүд Ван Нистелройн амжилттай зэрэгцээд байсан. Улмаар энэ тоглолтод гоолдвол Премьерлигийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор байлаа. Тэр зорилгодоо ч хүрч, тоглолтын 24 дэх минутад гоолдсоноор 11 тоглолт дараалан гоолдож, дээд амжилт тогтоосон. Харин “Улаан чөтгөр”-үүдээс Бастиан Швайнштайгер тоглолтын эхний үеийн нэмэлт цагт булангаас ирсэн бөмбөгийг мөргөж, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Ингэснээр Юнайтед болон Лейстэр Сити багууд 1:1-ийн харьцаатай эвийн гэрээ байгууллаа. Харин үүний нөгөө талд Манчестер Сити клуб талбай дээрээ Саутхэмптоныг хүлээн авч, хожсоноор хүснэгтийн тэргүүллийн байр сууриа эргүүлж аваад байна. 

 

Л.Дэлгэр


Нүүр хуудас