Жүжигчин Майкл Дуглас эхнэрээсээ салжээ

2013-08-29 13:44:00

People сэтгүүлийн мэдээлснээр жүжигчин Майкл Дуглас болон Кэтрин Зета Жонс нар салахаар болжээ.

 

 Жүжигчин Кэтрин Зета Жонсын төлөөлөгч “Кэтрин, Майкл нар өөрсдийн гэрлэлт болон ажлаа цэгцлэхийн тулд хэсэг хугацаанд тусдаа байхаар шийдсэн” хэмээн мэдэгджээ. Харин энэ тухай жүжигчин Майкл Дугласын төлөөлөгч ямар нэгэн тайлбар хийгээгүй  аж.

 

Дашрамд дурьдахад тэд анх 1998 онд Францын Довилийн кино наадамд уулзаж байсан бөгөөд 1999 оны Зул сарын баярын өмнөх өдөр сүй тавьснаа албан ёсоор зарлаж байв. Майкл Дуглас нь өдгөө 68 настай харин жүжигчин Кэтрин Зета Жонс 43 настай. Хосууд хоёр хүүхэдтэй юм.

 

А.Өлзий

                                                                   


Нүүр хуудас