Дуучин Жастин Бибер дахин хэрэг тарьжээ

2013-08-29 13:00:00

Калифорниа мужид өнгөрсөн лхагва гарагт залуу дуучин Жастии Бибер  машин барьж яваад осол гаргажээ.

 Албаны эх сурвалжийн мэдээлснээр Бибер лхагва гарагийн үүрийн 04.30 цагийн үед гэрийнхээ ойролцоо машин барьж яваад замын хашлага болон тэмдэг мөргөсөн байна.  Цагдаа нар очиход машиныг хэн жолоодож явсан нь тодорхойгүй байсан ч хамт явсан найзууд нь Биберийг жолооны ард байсныг батлажээ.

 

Тэрбээр өөрийн фирари маркийн автомашинтайгаа явж байсан бөгөөд жолооны үнэмлэхгүй байсан гэнэ. Харин Биберийн мэдэгдсэнээр арван өдрийн өмнө жолооны үнэмлэхээ захиалсан ч хараахан гараагүй байгаа аж.

 

А.Өлзий

 

 


Нүүр хуудас