Б.Амарсайхан Азийн кино фестивалийн ТУЗ-ийн хүндэт гишүүн болжээ

2015-11-26 12:10:00

 

АНУ-ын Лос-Анжелес хотноо энэ сарын эхээр “Asian World Film Festival” амжилттай болж өнгөрлөө. Ази, Холливудын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилготой энэ наадам анх удаагаа зохион байгуулагдсан юм.

 

Азийн 50 гаруй улсын кино уран бүтээлчид “Golden Globe”, Emmy”, “Oscar” зэрэг нэр хүнд бүхий дэлхийн томоохон кино наадам, шагнал гардуулах ёслолуудад нэр дэвшээд байгаа кинонуудаа түмний хүртээл болгожээ.

 

 

Тус наадамд жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, продюсерээр ажилласан “Бодлын хулгайч” киног наадмын гол гурван үзвэрийн нэгээр сонгосон байна. Нийт 30 кино бүтээл өрсөлдөж долоон бүтээл нь шагнал хүртсэн энэхүү наадмаас “Бодлын хулгайч” кино шүүмжлэгч, уран бүтээлчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авч, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртжээ.

 

Үүнтэй зэрэгцэн жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээрээ санал нэгтэй сонгож, батламж гардуулсан байна. “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын дарга зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр сонгогджээ. 

 

Эх сурвалж: CONTENTSUMMIT

 


Нүүр хуудас