А.Баярцэцэг хамгийн сайхан даашинзтай миссээр тодорчээ

2015-11-23 14:11:27

 

Австрийн Вена хотноо зохион байгуулагдаж буй Эх дэлхийн миссийн тэмцээн энэ сарын 18-ны өдөр эхэлсэн билээ. Тус тэмцээнд дэлхийн 95 орны мисс өрсөлдөж байгаагаас Монгол Улсаа төлөөлөн “Мисс Монголиа-2015” тэмцээний тэргүүн мисс А.Баярцэцэг оролцож байгаа юм.

 

Тэгвэл уг тэмцээнд шилдэг “Үдшийн гоёлын даашинз”-тай миссээр  А.Баярцэцэг тодорчээ. Түүний өмссөн даашинзыг дизайнер н.Отгонжаргал урласан байна.

 

 

 “Miss Earth” буюу Эх дэлхийн мисс тэмцээн нь байгаль орчныг хайрлан хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны миссийн тэмцээн юм. 


Түрүүлсэн улсын мисс тухайн жилийн хугацаанд байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог.

 

П.Жаргал

 

 


Нүүр хуудас