“Эль Классико”-д Барса бут ниргэлээ

2015-11-23 12:56:00

 

Испанийн Ла Лигийн “Эль Классико” өнгөрсөн бямба гарагт боллоо. Реал Мадридын талбайд болсон уг тоглолтод Каталоны баг заналт өрсөлдөгчөө талбай дээр нь бут ниргэлээ. Тоглолтын эхний гоолыг Луис Суарез хийсэн. Мөн Бразил довтлогч Неймар нэг гоол, нэг гоолын дамжуулалт хийсэн. Неймарын нэг гоолын дамжуулалтыг Андрес Иниеста “чулуу” болгожээ. Ингэснээр 53 дахь минут гэхэд Барса Реал Мадридыг талбай дээр нь 0:3-аар илүүрхэж эхэлсэн. Тоглолтын эцсийн цэгийг Луис Суарез тавьсан бөгөөд 74 дэх минутад хаалгачийн эсрэг ганцаараа гарч, хөнгөхөн хийснээр Каталоны баг мөнхийн өрсөлдөгч болох Мадридын Реалыг өөрсдийнх нь талбайд 0:4-өөр илүүрхлээ.

 

Л.Дэлгэр

 

 


Нүүр хуудас