Ө.Энхтүвшингийн нөхөрсөг зөвлөгөө

2015-11-19 15:13:22

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ж.Батзандан гишүүнд нөхөрсөг зөвлөгөө өглөө.

 

Тэрээр “Ж.Батзандан гишүүнд хэлэх үг байна. Залуучуудын цаг ирсэн та нар авч явах ёстой, би ахмад хүний хувьд үүнийг дэмжинэ. Гэхдээ хөгжлийн бодлогын асуудлыг ярьж байснаа 1990 оноос хойш суусан хүмүүс зайл гээд ярьж байгаа чинь буруу. Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл нарыг хэлээд байх шиг байна. Энэ гишүүд муу сайнаараа дуудуулж байгаад Үндсэн хуулийг хийсэн, 400-500-гаад хууль баталсан. Ахмадуудаасаа суралцаад буруу зүйл бий бол түүнийг нь хэлээд, зөв дээрээ түшилцээд явах ёстой. Хамтарч байж ажил хийнэ. Сонгууль дөхөхөөр чангаар ярьж УИХ-аа, ахмадуудаа муулаад өөрийнхөө рейтингийг өсгөнө гэж байхгүй шүү” гэлээ.

 

Түүнийг ийн чуулганы танхимд хэлж байхад Ж.Батзандан гишүүн сонин шагайсан шигээ сууж харагдана лээ.

 

С.Аз


Нүүр хуудас