2015 & 2016 оны төсөв

2015-11-17 07:30:00

Парламент өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2016 оны төсвийг баталсан. Төсвийг батлах явцад УИХ дахь МАН-ын бүлэг хэт өөдрөг төсөөлөлтэй байгааг шүүмжилж байсан. Мөн төсвийн орлого, зарлагыг 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн төвшинд батлах хэрэгтэй гэж байсан юм. Гэхдээ парламент ирэх оны төсвийг тун өөдрөгөөр баталсан гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан онцолсон. Өөрөөр хэлбэл, 2016 оны төсвийн орлого 7 их наяд 19.9 тэрбум төгрөг, зардлага 7 их наяд 954.4 тэрбум төгрөг байхаар батлагдсан. Харин алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.3 хувьтай байхаар баталсан. Энэ нь 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад дагуй нэг их наяд орчим төгрөгөөр илүү үзүүлэлт болж байгаа юм.

 

2015 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл болон 2016 оны батлагдсан төсвийн харьцуулалтыг хүргэж байна.  

 

Л.Дэлгэр, Т.Батцэцэг

 

 


Нүүр хуудас