UFC-193: Ронда Роузи нам цохиулж, аваргын бүсээ алдлаа

2015-11-15 14:33:18

 

UFC-ийн эмэгтэйчүүдийн дунд жингийн аварга Ронда Роузи өнөөдөр анхны ялагдлаа хүлээлээ. Тэрээр UFC-193-д мэргэжлийн боксын дэлхийн аварга Холли Холмтой бүсээ хамгаалж, тулалдсан юм. Харин Холли Холмс хоёрдугаар раундад Ронда Роузиг өшиглөж унагаагаад, нам цохисноор ялалт байгууллаа. Эхний раундаас эхлэн Холли Холм зайгаа зөв мэдэрч, Рондаг хэд хэднэ удаа хүчтэй цохиод байсан. Улмаар хоёрдугаар раунд эхлээд хоёр минут орчим болж байхад нак-аутаар яллаа. Ронда Роузи ийнхүү UFC-ийн аваргын бүсээ алдаж байна. Мөн UFC-д тулалдаж эхэлснээсээ хойш анх удаа ялагдал гэж юу байдгийг амсаж байна.

 

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас