А.Хишигдалай ирээдүйн нөхөртөө захидал илгээлээ

2015-11-14 12:52:25

 

Дуучин А.Хишигдалай ирээдүйн нөхөртөө хандан бичсэн захидлаа өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьжээ. Тэрээр энэхүү захидалдаа “Одоо яах вэ би залуу байна намайг хайрлахад асуудал алга гэхдээ цаг хугацааны аясаар царай минь хөгширч үс минь цайхын цагт анх намайг хайрласан шигээ хайрлаж чадах уу гэж асуумаар байна. Хүүхдээ хараад өрвийсэн үстэй үхэр шиг царайтай чамайг угтахад өөдөөс минь инээгээд үнсэж чадах уу. Өрөөлийн төлөө биш чиний төлөө ийм болтлоо зүтгэсэн гээд ухамсарлаж чадах уу. Цалин авахын төлөө үхтлээ ажлаад гэртээ ирэхэд хардаж тамлахгүй эвий минь гээд үнсэж чадах уу, эр хүн та. Энэ гэрийн хийморь сүлд эрээнтэй бараантай амьдралын минь түшиг тулгуур болохоор энэ байтугай бүхнийг ойлгоно гэж бүсгүйчүүд бид энгэр сэтгэл хоёроо зөрүүлэн байж тань руугаа тэмүүлдэг юм шүү. Хажуудах ханиа хайрлаарай ирээдүйд суух нөхөртөө ...” хэмээн бичжээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас