Адельд кинод тоглох санал тавьжээ

2015-11-14 11:24:00

 

27 настай алдарт дуучин Адель найруулагч Ксавье Доланы “He Death And Life Of John F. Donovan” кинонд тоглохоор болжээ. Дуучин бүсгүй өнгөрсөн сард шинэхэн уран бүтээл болох “Hello” дууныхаа клипийг цахим ертөнцөд цацаж, улмаар 24 цагийн дотор хэдэн зуун сая хандалтыг авч, шинэ рекорд тогтоогоод буй.

 

Түүний уг уран бүтээл 2011 онд гаргасан “21” цомгоос хойш дөрвөн жилийн дараа сонсогч фэнүүдийнх нь гарт хүрэхэд бэлэн болоод буй “25” цомогт нь багтсан юм. 

Тэгвэл Аделийн “Hello” дууны клипийн найруулагчаар Ксавье Долан ажилласан бөгөөд тэрээр дуучин бүсгүйд кинонд тоглох санал тавьсан тухайгаа нэгэн сэтгүүлд ярилцлага өгөх үедээ дурсчээ.

 

Ксавье Доланы “He Death And Life Of John F. Donovan” киноны гол дүрд Жессика Честейн, Кит Харингтон, Кэти Бэйтс нар тоглох юм. Ямартай ч, Адель “Ксавье Доланы бүтээлд бол тоглохоос татгалзахгүй шүү” гэж ярьсан удаатай. Тиймээс дуучин бүсгүйн шүтэн бишрэгчиддээ барих бас нэгэн  бэлэг нь дэлгэцийн уран бүтээл байх бололтой. 

Eagle.mn


Нүүр хуудас