“Халиуны ертөнц” эгшиглэнэ

2015-11-13 16:00:33

 

Хөгжмийн зохиолч, найруулагч  СТА Н.Халиуны “Халиуны ертөнц” уран бүтээлийн тоглолт өнөөдөр 19:00 цагт “UB Palace”-д эгшиглэх гэж байна. Энэхүү тоглолтын зохион байгуулагчаар “Bros” рекордс, тоглолтын найруулгыг “On n Off”  продакшн гүйцэтгэж байгаа аж. Тоглолтонд “Харанга”, “Камертон”, “Номин талст”, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат зэрэг 20 гаруй уран бүтээлчид оролцох юм. 

Мөн МУСТА  Б.Мягмарсүрэн, Э.Минжинсор, Л.Байзада зэрэг дуучин ирж оролцох юм. Н.Халиун нь 1992 оноос хойш 20 гаруй жил дуу, хөгжмийн зохиол бичиж, хөгжмийн найруулагч болон продюсероор дагнан уран бүтээл туурвижээ. Энэ хугацаанд 100 гаруй дуу зохиож, 1000 гаруй дууны хөгжмийн найруулга,  долоон кино жүжгийн хөгжмийг бичсэн аж. 23 жилийн турш уран бүтээл туурвисан ч өөрийн бие даасан тоглолтоо хийгээгүй бөгөөд энэ тоглолт түүний анхны тоглолт гэдгээр онцлогтой юм. Өнөөдөр, маргааш “UB palace”-ийн концертын танхимд болох “Халиуны ертөнц” тоглолт тасалбар 25-35 мянган төгрөгийн үнэтэй юм байна. 

 

Г.Даша


Нүүр хуудас