Харри Поттер Алдрын гудамжинд нэрээ мөнхөллөө

2015-11-13 14:48:00

 

“Харри Поттер” цуврал киноны Харри Поттерын дүрийг бүтээсэн жүжигчин Дэниэль Рэдклифф Холливудын алдрын гудамжинд нэрээ мөнхөллөө. “Walk of Fame” гэх Холливудын алдартай оддын нэр бүхий таван хошууг байрлуулдаг  жуулчдын хамгийн их очих дуртай газруудын нэг болох энэ гудамжинд 26-хан насандаа Харри Поттерт тоглож олны танил болсон тэрээр ийнхүү өөрийн нэрээ ийнхүү мөнхөлж чадлаа.

 

Энэхүү ёслол өчигдөр болсон бөгөөд энэ үеэр жүжигчин “Энэ одонд талархаж байна. Үнэхээр итгэж чадахгүй байна. Бас жаахан балмагдлаа” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцжээ.

 

Eagle.mn

 

 

 

 


Нүүр хуудас