Төсөв 915.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв

2015-11-13 14:13:00

 

Улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 4569.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин эргэж төлөгдөх цэвэр зээл, зарлагын хэмжээ 5484.6 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 915.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын төсвийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 636.8 тэрбум төгрөгөөс өссөн байна. Үүнд зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 12.7 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Сангийн яамнаас энэ оны төсөв оны эцэст 900 гаруй тэрбум төгрөгөөр тасрах хандлагатай байгааг мэдээлж байсан. Энэ дагуу 2015 оны улсын төсөвт тодотгол хийж, зарлагыг 500 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан билээ.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас