Инфляци 0.7 хувиар дахин буурлаа

2015-11-13 14:01:00

 

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны аравдугаар сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. Уг судалгаагаар аравдугаар сард инфляци буюу хэрэглээний үнийн улсын индекс улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0.7 хувиар буурсан байна. Инфляци ийнхүү сүүлийн хоёр сарын хугацаанд бүтэн 1 хувиар буурч байгаа юм. Өнгөрсөн сард буюу есдүгээр сард инфляци 0.3 хувиар буурч байсан юм. Он гарсаар эхний арван сарын байдлаар инфляци 1.9 хувиар өсөөд байна. Харин жилийн дүнгээрээ 3.4 хувиар өсчээ. Есдүгээр сарын эцсийн байдлаар инфляци 4.6 хувийн өсөлттэй байсан юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас