Xanadu Mines 10 сая доллар босгоно

2015-11-13 13:44:00

 

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Xanadu Mines компани дахин 10 сая ам.доллар босгохоор ажиллаж байна. Тус компани Монголын Өмнөговь аймаг дахь Хармагтай болон Оюут Улааны ордуудад ашиглалтын лиценз эзэмшдэг юм. Дахин 10 сая ам.доллар зах зээл дээрээс босгосноор тус компани хайгуулын ажлын цар хүрээгээ нэмэгдүүлэх аж. Ингэхдээ эхний ээлжинд хаалттай хүрээнд 8 сая ам.долларын хувьцааг худалдана. Харин дараа нь хоёр сая ам.долларыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгох бөгөөд уг үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 19-нөөс арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах юм байна.  

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас