Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

2015-11-12 19:15:00

 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэлээ.

 

П.Бүрэнтөгс арслан намрын нээлтээс хойших 7 барилдаанд бүгдэд нь зодоглож, зургаад түрүү булаалдан 3 түрүүлж, 3 үзүүрлээд байна.

Монголчууд бид 2012 оноос эхлэн "Монгол бахархалын өдөр"-өө тэмдэглэдэг болоод буй. 2012 он буюу анхны Монгол бахархалын өдрийн барилдаанд заан Ч.Санжаадамба түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэн, их шөвөгт у.а П.Бүрэнтөгс, у.ав Г.Эрхэмбаяр нар шалгарсан бол 2013 оныхонд дахин Ч.Санжаадамба заан түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэн, Ө.Бат-Орших харцага, Х.Мөнхбаатар арслан нар их шөвөгт шалгарч байлаа. Ноднин буюу 2014 оны Бахархалын өдрөөр Ө.Бат-Орших харцага түрүүлж, С.Мөнхбат аварга хоёр дахиа үзүүрлэн, Ц.Содномдорж харцага Б.Гончигдамба гарьд нар шөвгөрсөн билээ.

 

Eagle.mn

 


Нүүр хуудас