МИАТ-ын хоол сайдыг бухимдуулав

2015-11-10 16:02:00

 

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт өнөөдөр МИАТ компанийн удирдлагуудтай ажлын уулзалт хийжээ. Энэ үеэр тус компанийн удирдлагууд “Нүхт тур”-ын бэлтгэсэн өглөөний цайгаар сайдыг дайлсан байна.

 

Олон амттан хосолсон иж бүрдэл хоолонд талархсан сайд удалгүй энэ талаар "МИАТ-ийн хоол, МИАТ-аар зорчоорой...” хэмээн цахим хуудастаа жиргэжээ.

 

Гэтэл ихэнх хүмүүс “МИАТ-ын хоол хэзээ ч ийм байгаагүй, та хууртсан байна” гэх сэтгэгдэл бүхий энгийн зорчигчдод өгдөг хоолны зургийг нийтэлсэн нь сайдыг ундууцахад хүргэв.

 

Тэрээр төд удалгүй “МИАТ-менежмент гэж өгсөн хоол шигээ худал наадаг улс байна. Үнэн дургүй хүрэв” хэмээн бухимдаад авчээ.

 

П.Мөнх

 

 


Нүүр хуудас