Роналдогийн тухай баримтат киноны нээлт боллоо

2015-11-10 11:28:08

 

Испанийн Реал Мадрид болон Португалийн шигшээ багийн супер од Кристиано Роналдогийн амьдралын тухай баримтат кино өчигдөр албан ёсны нээлтээ хийлээ. Португал эрийн бодит амьдралын түүхийг өгүүлэх “Роналдо” киноны нээлтэд олон алдартнууд оролцсоны дотор Сир Алекс Фергусон, Жозе Моуриньо, Карло Анчелотти зэрэг ногоон талбайн шилдэг мэргэжилтнүүд оролцлоо. Мөн түүнтэй хамт тоглож явсан Жорже Мендеш, Гари Невил нарын олон хөлбөмбөгчид очжээ. Нээлтийн үеэр Роналдо “Өчигдөр манай баг “Севилья”-д хожигдсонд би сэтгэл гонсгор байгаа. Гэхдээ өнөөдрийн энэ баярын үйл ажиллагаатай тэр сэтгэгдлээ хольж, хутгамааргүй байна. Өнөөдөр бол миний амьдралын чухал өдрүүдийн нгэ. Хөлбөмбөгчид бүр амьд ахуйдаа өөрийнхөө тухай баримтат киноны нээлтэд оролцоод байдаггүй байх” гэжээ.

 

Л.Дэлгэр

 

 


Нүүр хуудас