Челси долоо дахь хожигдлоо амслаа

2015-11-09 11:28:05

 

Английн премьерлигийн өнгөрсөн улирлын аварга Челси клуб энэ улиралд амжилт муутай яваа. Энэ амралтын өдрөөр явагдсан 12 дугаар тойргийн тоглолтын хүрээнд тэд ээлжит хожигдлоо амслаа. Стөүк Сититэй хийсэн тоглолтод Лондоны баг 1:0-ээр хожигдсон. Ингэснээр Жозе Моуриньо менежерийнхээ карьерын туршид анх удаа нэг улиралд долоон хожигдол хүлээж байна. Мөн Челси 12 тойргийн дараах байдлаар 7 хожигдсоноор хүснэгтийн 16 дугаар байр руу уналаа.

 

Дашрамд дурьдахад, дасгалжуулагч Жозе Моуриньо энэ тойрогт багаа талбайн хажуугаас удирдаж чадаагүй. Учир нь аваргуудын лигийн тоглолтын хүрээнд Динамо Киевтэй тоглох үеэр шүүгч нартай маргалдаж, нэг тоглолтоор шийтгүүлээд байсан юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас