О.Магнай ням гарагийн өглөө ч иргэдийн гарыг атгаастай

2015-11-08 14:25:00

 

Сонгууль ойртох тусам эх оронч тэмцэгчид, УИХ-ын гишүүд, шинээр нэр дэвшихээр зэхэж байгаа хүмүүсийн популист үйлдэл тод илэрдэг.

 

Тэд амралтын өдрийг ч үл огоорон олон нийтийг цуглуулан гар барин мэндэлж, элдэв суртал ухуулгаа идэвхийлэн хийж эхэлдэг. Тэгвэл ШӨХТГ-ын дарга асан О.Магнай эдгээр хүмүүсийн нэг нь бололтой. Тэрээр ням гарагийн өглөө хүйтэн агаар дундуур уур савсуулан иргэдтэй тун ч идэвхтэй уулзалт хийж, ажлаа хийсээр явна.

 

О.Магнайгийн энэ үйлдлийг харсан зарим иргэд ирэх сонгуультай холбон тайлбарлаж байна. Тэд ирэх сонгуулиар УИХ-д эх оронч тэмцэгчдийн эзлэх хувь огцом нэмэгдэх нь гэлцэх аж.

 

 

 

 

 

П.Мөнх


Нүүр хуудас