Зураачдын “360 градус” үзэсгэлэн дэлгэгдэж байна

2015-11-08 13:59:00

 

"Blue mon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 06-15-ны хооронд “360 Градус”  уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Тус үзэсгэлэнгээс нэг шилдэг бүтээлийг шалгаруулах юм.

 

Уг үзэсгэлэн 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд гуч гаруй уран бүтээлчийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдээд байгаа юм байна.

 

“360 Градус” үзэсгэлэнгийн нэг онцлог нь оролцож буй уран бүтээлчид маань тодорхой сэдэв болон техникт баригдахгүй, дүрслэх урлагийн аль ч төрлийн ямар ч сэдэвтэй бүтээлээр оролцож болох аж.

 

“Blue mon” арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр  төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ. 

 

П.Жаргал


Нүүр хуудас