“Камертон” хамтлагийнхан “18 нас” шоу тоглолтоо хийнэ

2015-11-07 14:15:00

 

“Камертон” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан "18 нас" шоу тоглолтоо хийхээр товоо зардлалаа. Тэд энэ сарын 20-нд 19:00 цагаас “Crocus Event Hall”-д фенүүдтэйгээ уулзахаар болсон байна.

 

1995 оноос хойш өнөөдрийг хүртэл үнэнч сонсогч та бүхний сэтгэл зүрхэнд хүрсэн тэр л гайхамшигтай уран бүтээлүүд энэ л үдэш нэг дор эгшиглэх нь ээ.

 

Тэд хамгийн сүүлд өнгөрсөн сард болсон попын таван хамтлагийн “Мартагдашгүй” тоглолтод оролцон ая дуугаа өргөсөн. Гэхдээ энэхүү тоглолтод хамтлагийн гишүүн Эба хувийн бизнесийн ажлаар явж байгаад нийслэл рүү ирэх ёстой байсан онгоцноосоо хоцорсон учраас тэд гурвуулаа тайзнаа гарсан юм.

 

Харин саяхан хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Найз минь” нэртэй шинэ уран бүтээлээ клипжүүлэн гаргасан нь олны таашаалд тун ч нийцээд байгаа юм.

 

Г.Даша

 


Нүүр хуудас