“Маш нууц” УСК Америкт нээлтээ хийхээр болжээ

2015-11-06 10:41:18

 

Хуучин цагийн улсын төв архивт ч байдаггүй, хав дарагдан өнөөдрийг хүртэл нууцлагдсан 1970-аад оны барилгын цэргийн ангид болсон бослогын үнэн түүхийг нээн үзүүлэх “Маш нууц” кинонд үзэгчид ам сайтай байгаа.

 

Тэгвэл эл кино энэ сарын 6-7-ны өдрүүдэд АНУ-ын Лос Анжелес хотод нээлтээ хийхээр болжээ. Тодруулбал, энэ амралтын өдрүүдэд, оройн 19 цагаас “КоКо”-ийн байранд гарах юм байна.

 

Цэрэг эрсийн амьдралыг өгүүлсэн "Маш нууц" уран сайхны кино нь “Fantastic” продакшний ээлжит бүтээл бөгөөд киноны найруулагчаар О.Бат-Өлзий ажиллаж хоёрдугаар найруулагчаар түүний хүү Б.Тамир ажилласан билээ. Мөн киноны продьюсерээр МУГЖ С.Сарантуяа ажиллаж, кино зохиолыг Т.Төмөр-Очир бичжээ.

 

П.Жаргал

 

 


Нүүр хуудас