Дуучин Т.Цогсогмаа шинэ клипээ цацлаа

2015-11-05 16:37:29

 

“Universe best songs-2012” наадмын шилдэгт багтаж байсан дуучин Т.Цогсогмаа шинэ уран бүтээлээ дэлгэхээр зэхжээ. Түүний хувьд багаасаа Монголын хүүхдийн ордоны дуулаачийн дугуйланд хичээллэсэн туршлагатай уран бүтээлч юм.

 

Тэрээр энэ удаад хөгжмийн зохиолч Л.Балхжавын ая, “Мотив” хамтлагийн Б.Эрдэнэбаярыг үг “Хайрын минь эзэн” дуугаа клипжүүлжээ.

 

Түүний шинэхэн клипийг “Grove entertainment”-ынхан бүтээсэн бөгөөд энэхүү клипт үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Маш нууц” киноны гол дүрийг жүжигчин залуу тогложээ. 

 

Г.Даша

 

 


Нүүр хуудас